Бээжинд халдварын 31 тохиолдол шинээр бүртгэгдлээ
БНХАУ-ын Бээжин хотод мягмар гарагт “COVID-19”-ийн дотоодод халдварласан 31 шинэ тохиолдол, халдварын шинж тэмдэггүй зургаан тохиолдол бүртгэгдлээ гэж тус хотын Эрүүл мэндийн хороо өнөөдөр мэдээллээ.
Бээжинд энэ сарын 16-ны байдлаар дотоодод халдварласан 557 тохиолдол илэрснээс 441 нь эдгэрч, эмнэлгээс гарсан бол есөн хүн нас баржээ. Үлдсэн 137 өвчтөн эмчлүүлж байгаагаас гадна халдварын шинж тэмдэггүй 12 тохиолдол эмнэлгийн хяналтад байна.
Бээжинд мягмар гаргийн байдлаар халдварын 174 тохиолдол зөөвөрлөгдөн ирснээс нэг хүний эмчилгээ хараахан дуусаагүй байна гэж Эрүүл мэндийн хорооны мэдээлэлд тэмдэглэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ