Коронавирусийн халдвар авах эрсдэл хаана хамгийн их байдаг вэ?

Ямар газарт COVID-19-ийн халдвар авах эрсдэл өндөр байдгийг мэргэжилтнүүд тодруулсан байна. Үүнд кинотеатр, театр, концертын танхим болон бусад газрууд орж байгааг АНУ-ын өвчлөлд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ. 


Олон хүн цугларсан газарт вирус амархан тархдаг байна. Юуны өмнө ажлын өрөө тасалгаа, кинотеатр, сүмүүдийг дурдах хэрэгтэй. Эд юмсын гадаргуу юмуу цэвэр агаарт коронавирусын халдвар авах магадлал тун бага гэдгийг судалгааны материалд тэмдэглэсэн байна. Харин агаар салхи муу ордог битүү байранд өвчин авах магадлал ихэсдэг аж. Учир нь ийм нөхцөлд вирус хэдэн цагийн турш идэвхитэй байж чаддаг аж.


Вирусийн 1000 орчим хамгийн өчүүхэн жижиг бөөмс биед нэвтэрсний дараа хүн халдвар авдгийг дээрх төвөөс тайлбарласан байна. Хүн амьсгалахдаа минутад 20 ийм жижиг эгэл бөөмс, харин ярьж байх үедээ 200, найтаах юмуу ханиалгахдаа 200 саяыг ялгаруулдаг ажээ.


Шинжээчид энэ бүх баримтыг нэгтгээд дараах дүгнэлтийг хийсэн байна. Спортын арга хэмжээ, концертын танхим, кинотеатр, сургууль, ажил, кафе, ресторанд коронавирусийн халдвар амархан авдаг  байна.




Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ