БНАСАУ: Өмнөд Солонгосын ойролцоох Кэсонд цэрэг оруулна
"Хойд Солонгосоос Өмнөд Солонгосын хилийн ойролцоох Кэсон хотын орчим болон Кымгансан уулын ойролцоо дахин цэрэг оруулна" гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн тараасан БНАСАУ-ын армийн жанжин штабын мэдэгдэлд өгүүлжээ.
“Кымгансаны аялал жуулчлалын бүс болон Кэсоны аж үйлдвэрийн бүсийг хамгаалах зорилгоор тэнд хорооны хэмжээний анги салбарууд болон галын шаардлагатай нэгжүүд байрлуулна гэж” гэж жанжин штабын төлөөлөгч мэдэгдсэн байна.
БНАСАУ Кэсон дахь хоёр Солонгосын оффисыг дэлбэлснийг Өмнөд Сололнгосын эрх баригчид мягмар гарагт мэдээлсэн юм. Зохицуулах товчоог “бүрэн устгасан” тухай хэсэг хугацааны дараа Пхеньянд мэдэгджээ.
Өмнөдтэй харилцдаг холбооны бүх шугам, тухайлбал хоёр орны дээд удирдлагын хоорондох тусгай шугам болон цэргийн чиглэлийн шугамуудыг бүрэн тасласан тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг зургаадугаар сарын 8-нд мэдээлсэн юм.
“Умард, Өмнөдийн холбооны ямар ч ашиггүй хамтын байр юу ч үгүй болсон хөөрхийлөлтэй зургийг ойрын үед харах болно” гэж Солонгосын хөдөлмөрийн намын ТХ-ны хэлтсийн нэгдүгээр орлогч эрхлэгч, төрийн тэргүүний дүү Ким Ён Жон хэдхэн өдрийн өмнө мэдэгдсэн билээ.
Сөүлээс 50 хүрэхгүй километрт байдаг Кэсон байлдааны ажиллагаа эхэлсэн тохиолдолд Өмнөд рүү Умардын цэргийн давших гол чиглэлийн нэгэнд тооцогддог юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ