Ботсванд заанууд учир битүүлгээр үхжээ
Ботсванд нууцлаг үхлээр үхсэн заануудын тоо 170-д хүрчээ. Тэдний үхлийн шалтгаан одоо болтол тодорхойгүй байгаа бөгөөд тавдугаар сарын 11-нд Серонг тосгоны ойролцоогоос анхны зааны цогцсыг олсон аж.
Хоёр долоо хоногийн өмнө заануудын цогцосноос авсан дээжийг ӨАБНУ-ын Преториа мужийн Ондерстепорт хотын мал эмнэлгийн лабораторид илгээж, хариуг нь хүлээж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ