Герман, АНУ-ын харилцаа "ээдрээтэй" байна

Германы ГХЯ-ны тэргүүн Хайко Масс ХБНГУ, АНУ-ын харилцаа ээдрээтэй болж байгаа тухай яриад, тус орноос Америкийн тодорхой тооны цэргийг гаргах гэж буйг тайлбарлажээ. Энэ талаар РИА Новости агентлаг иш татан мэдээлсэн байна.


“Шийдвэрийг (америкийн цэргийн албан хаагчдыг гаргах тухай) АНУ-ын засгийн газартай зөвшилцөөгүй болохоор бидэнтэй тохиролцоогүйд гайхах зүйлгүй юм. Энэ нь Вашингтоны засаг захиргаа өөрийн цэргийн зарим хэсгийг үнэн хэрэг дээрээ нууцаар гаргах шалтгаан болж байж болох юм" гэж Масс таамаглаж байна.


АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Германд байгаа америкийн цэргийн тоог цөөрүүлэх тухай зургаадугаар сарын 6-нд зарласан юм. Хий дамжуулах “Умардын урсгал-2” төслийн талаар Герман улс Оростой хамтран ажиллаж, цэргийн зардалд хангалттай хөрөнгө гаргахгүй байна хэмээн Америкийн тал үзсэнээс болоод ийм шийдвэр гаргасан байх хэмээн таамаглаж буй аж. 


Германаас Америкийн цэргийн тодорхой хэсгийг гаргаснаар Орос улс НАТО-ийн орнуудын талаар удахгүй ялалт байгуулна гэж “Форбс” сэтгүүлд бичиж байсан юм.





Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ