Энэтхэг цэргүүд ялалтын баярын жагсаалд оролцоно
Зургадугаар сарын 24-нд Улаан талбайд болох ялалтын баярын 75 жилийн ойн баярын жагсаалд Энэтхэгийн цэргүүд оролцох гэнэ.Тэд 75-80 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд энэ сарын 19-нд Москвад ирэх аж.Арми,агаарын хүчин,тэнгисийн цэргийн төлөөллөө илгээх энэтхэг цэргүүд хамгийн сүүлд Аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын жагсаалд оролцжээ.Тэгэхэд Энэтхэгийн ерөнхийлөгч Пранаб Мукержи мөн уригдаж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ