COVID-19: Таван сарын хугацаанд 435 мянган хүн амиа алджээ

Шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо 8 сая дөхлөө. Өнгөрсөн 24 цагийн байдлаар дэлхий дахинд COVID-19 өвчнөөр 122 мянган хүнээс халдвар илэрч, нийт 7'982'693 хүн халдвартай нь тогтоогджээ. Нэг хоногийн дотор 3248 хүн нас барж, таван сарын хугацаанд нийт 435'166 хүн амь насаа алдаад байна. 


Коронавирусийн халдварын тархалт их байгаа улсуудад АНУ, Бразил, Энэтхэг, ОХУ, Чили улсууд багтаж байна. АНУ-д 24 сая хүнд шинжилгээ хийснээс 2'161'925 хүнээс, ОХУ-д 14'880'172 хүнээс шинжилгээ авахад 528'964 хүн халдвартай нь тогтоогдлоо.  


Нэг өдөрт хамгийн олон шинэ тохиолдол илэрсэн улсууд:

АНУ – 19'701 /Нийт 2'161'925/  
Бразил – 17'086 /Нийт 867'882/
Энэтхэг – 11'382 /Нийт 333'008/
ОХУ – 8'835 /Нийт 528'964/
Чили - 6'938 /Нийт 174'293/


Нэг өдөрт хамгийн олон хүн нас барсан улсууд:

Бразил - 598 /Нийт 43'389/
Мексик – 424 /Нийт 16'872/
АНУ - 326 /Нийт 117,853/
Энэтхэг – 321 /Нийт 9'520/
Чили -222 /Нийт 9520/


Хамгийн олон хүнд шинжилгээ хийсэн улсууд:

АНУ - 24'790'931
ОХУ - 14'880'172
Их Британи-6'772'602
Энэтхэг – 5'658'614
Герман-4'694'147

СЭТГЭГДЭЛ БИЧИХ