Хятадад ачааны машин дэлбэрч,арван хүний аминд хүрлээ

      "Хятадын зүүн хойд Жэжян мужийн хурдны зам дээр ачааны машин дэлбэрэн,арван хүн нас барж,117 хүн гэмтсэн"гэж Нийгмийн аюулгүй байдлын яамны харьяа Тээврийн газраас мэдээллээ.Өмнө нь "есөн хүн хорвоог орхиж,112 хүн бэртсэн"мэдээлэл байсан юм.Осол орон нутгийн цагаар бямба гаргийн 16.40 цагийн орчимд Тайжоу хотын Вэнлин мужийн G15 "Шэнян Хайкоу"хурдны зам дээр болжээ.Бэртсэн 117 хүний 40-ийнх нь бие хүнд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ