Арменд халдварлагсдын тоо 723-аар нэмэгдлээ

Өчигдөр буюу зургаадугаар сарын 12-нд Арменд "COVID-19"-өөр халдварласан хүмүүсийн тоо 723-аар нэмэгджээ.


"Энэ нь коронавирус гарсан цагаас хойш тус улсад нэг хоногийн дотор нэмэгдсэн тоогоор дээд амжилт боллоо" гэж тус улсын ерөнхий сайд Никол Пашинян мэдээллээ.


Одоогийн байдлаар 16,004 хүн цар тахлаар халдварлаж, зургаан хүн нас баржээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ