АНУ-ыг "ЗСБНХУ-ын хувь тавилан хүлээж байна" гэжээ

"Тарж бутарсан Зөвлөлт холбоот улсын хувь тавилан АНУ-д нүүрлэж байж болох юм" гэж үзэж буйгаа Францын тоймч Николя Бавре илэрхийлжээ.

 


Улс орныг иргэний дайны уур амьсгалд хүргэж буй Цагаан ордны тэргүүн Дональд Трампын “амиа хорлосон” бодлого үүний шалтгаан болж байна гэж сэтгүүлч үзэж байна.

Одоо АНУ-д нэгэн зэрэг дөрвөн хямрал нүүрлэж байна гэжээ.


-Шинэ төрлийн коронавирусийн цар тахал нь засаг захиргааны хувьд 110 мянга гаруй иргэний амь насыг авч одож, өргөн цараатай уналт дагуулсан нэг ёсны шинэ Перл-Харбор  боллоо- гэж Бавре бичсэн байна. Гурван сарын хугацаанд тус оронд 45 сая хүн ажилгүй болж, шинжээчдийн таамаглаж буйгаар энэ жил дотоодын нийт бүтээгдэхүүн 6.5%-иар буурч мэднэ.


Миннеаполис хотод цагдаа нарт саатуулагдах үедээ африк гаралтай Жорж Флойд амь үрэгдсэн нь Мартин Лютер Кингийг алагдсаны дараах 1968 оны эсэргүүцлийн ажиллагааг санагдуулам олны эмх замбараагүй явдал, дээрэм тонуулыг Америкийн хотуудад өдөөсөн юм.


"Энэ нөхцөлд бослогыг дарах тухай 1807 оны хуулийг хэрэглэх бодолтой байгаа Америкийн ерөнхийлөгчийн популизм АНУ-ыг эмх замбараагүй байдалд оруулж байна. Трамп конгрессыг алгасч шүүх засаглал, армид үзүүлж буй дарамт шахалтаараа тус оронд тогтсон хүлээцтэй байх, тэнцвэрийг олох тогтолцоог устгаж байна" гэж Бавре бичжээ.


"Гэхдээ АНУ-ын тэргүүн 2020 онд улиран сонгогдох боломжоо бас алдаагүй байна. Энэ нь ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байдены сул байдалтай ихээхэн холбоотой юм" гэж тоймч тэмдэглэжээ.





Б.Атар

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ