Роман Абрамович алдарт "Хашгираан"-ыг 120 сая доллараар өөрийн болгов

Оросын бизнесмен, тэрбумтан, алдарт "Челси" багийн эзэн Роман Абрамович "Сотбис" дуудлага худалдаагаар Норвегийн алдарт зураач Эдвард Мункийн "Хашгираан" бүтээлийг худалдан авчээ.


1893-1910 оны хооронд бүтээгдсэн уг цуврал зургийн дөрвөн хувилбарын нэг нь ийнхүү 120 сая ам.долларт хүрсэн аж. Үүнээс өмнө Абрамович Израильд шинэ үл хөдлөх хөрөнгө худалдан авсан ба тус улсын түүхэнд хамгийн үнэтэйд тооцогдох наймаа болсон байна.


Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүний 64,5 сая ам.доллараар худалдан авсан сэрүүн лавиран нь Израиль дахь гурав дахь үл хөдлөх хөрөнгө нь гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ