Forbes: Кайли Женнер 590 сая ам.долларын орлогоор тэргүүллээ

"Forbes" сэтгүүлээс жилийн хугацаанд хамгийн их орлого олсон оддын жагсаалтыг гаргасан байна. Гоо сайхны "Kylie Cosmetics" компанийг үндэслэгч, 22 настай Кайли Женнер уг жагсаалтыг тэргүүлсэн бөгөөд жилийн дотор 590 сая ам.долларын орлоготой ажилласан гэнэ.


Сэтгүүлийн мэдээлснээр тэрээр орлогынхоо дийлэнхийг "Kylie Cosmetics" компанийнхаа хувьцааны 51 хувийг гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг "Coty" компанид зарж олжээ. Харин жагсаалтын дэд байрт рэппэр Канье Уэст 170 сая ам.долларын орлогоор бичигдсэн аж.


3. Швейцари теннисчин Рожер Федерер-106,3 сая


4. Португали хөлбөмбөгч Криштиано Роналдо-105 сая


5. Аргентин хөлбөмбөгч Лионель Месси-104 сая


6. "Tyler Perry Studios"киностудийн эзэн,жүжигчин Тайлер Перри-97 сая


7. Бразил хөлбөмбөгч Неймар-95,5 сая


8. Телевиз, радиогийн хөтлөгч Ховард Стерн-90 сая


9. Сагсан бөмбөгч Леброн Жеймс-88,2 сая


10. Жүжигчин, мэргэжлийн бөх Дуэйн Жонсон-87,5 сая(доллараар)

СЭТГЭГДЭЛ БИЧИХ