Миннеаполис хотод Жорж Флойдтой салах ёс хийлээ

Амиа алдсан Жорж Флойдтой хийх салах ёслол АНУ-ын Миннеаполис хотноо боллоо. Олон нийтэд хаалттай болсон уг арга хэмжээнд талийгаачийн төрөл төрөгсөд, идэвхтнүүд, улс төрчид, шоу бизнесийн төлөөлөгчид оролцлоо. Дараагийн зургаан өдөр түүнийг дурсах гашуудлын хэд хэдэн арга хэмжээ Хойд Каролина, Хьюстон зэрэг хотод болох аж.


Хуурамч мөнгөөр гүйлгээ хийх гэлээ хэмээн сэжиглэсэн цагдаа нар африк гаралтай америк эр, 46 настай Жорж Флойдыг баривчилсан юм. Тэгээд цагдаагийн офицер Дерек Шовин түүнийг асфальтан зам дээр унагаад, хүзүүн дээр нь хэрхэн өвдөглөж буйг гэрчүүдийн бичлэгээс харсан билээ.


Талийгаачийн "Би амьсгалж чадахгүй байна шүү дээ" гэж хашгирахыг Шовин ба түүний нөхөд тоосонгүй. Энэ бүхний эцэст Жорж Флойд эмнэлэгт хүргэгдсэн ч амьсгал хураасан билээ. Эхлээд Миннеаполист,дараа нь Америкийн бусад хотод цагдаагийн хүчирхийллийн эсрэг жагсаал долоо хоногоос доош хугацаагаар үргэлжилж байна. Харин цагдаагийн офицер Дерек Шовин болон хамтрагчдад нь хүн амины хэргээр ял сонсгох бололтой.







СЭТГЭГДЭЛ БИЧИХ