Хятадын дунд сургуульд 40 хүнийг хутгалж шархдуулжээ
Хутгаар зэвсэглэсэн этгээд Хятадын өмнөд хэсэгт орших Гуанси-Жуан мужийн дунд сургуулийн сурагчид, багш нар руу халдаж доод тал нь 40 хүн шархдуулжээ. Халдлага орон нутгийн цагаар өглөөний 8:30 минутын орчимд болсон байна. Гэмтсэн хүмүүсээс захирал, харуул, нэг сурагч гээд гурван хүний биеийн байдал муу байгаа аж.
Гэмт хэрэгтэн нь 50 настай Ли гэгч бөгөөд халдлагын шалтгааныг одоогоор тогтоож чадаагүй байгаа аж. Энэ нь Хятадын боловсролын байгууллага дотор халдсан анхны тохиолдол биш юм. Өнгөрсөн есдүгээр сард Хубэй мужийн Энши хотын дунд сургуульд хутгаар зэвсэглэсэн 40 настай эрийн үйлдсэн халдлагын улмаас найман хүүхэд нас барсан юм.
Гэмт хэрэгтэнд ялын дээд хэмжээ оноожээ. Түүнчлэн 2019 оны тавдугаар сард Шанхайн нэгэн дунд сургуулийн багш, сурагчид, ажилчид руу халдсан хутгатай эр цаазаар авах ял сонссон юм. Тэрээр хоёр сурагчийн аминд хүрсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ