COVID-19: Халдвартай хүмүүсийн 88 хувьд тохиолддог гол шинж тэмдэг
АНУ-ын эмч нар хөнгөн болон дунд зэргийн явцтай COVID-19-өөр өвчилсөн хүмүүст хамгийн түгээмэл тохиолддог шинж тэмдгийг тогтоох боломжтой судалгааны дүнг “European Archives of Oto-Rhino-Laryngology” сэтгүүлд нийтлүүлжээ.
Судалгаанд хамрагдагсдын нэг нь энэ шинж тэмдгийг товч тайлбарлахдаа: “Пицца надад яг л картон цаас шиг байдаг” гэжээ. Гэхдээ энэ нь хамгийн муу шинж тэмдэг нь биш гэнэ. Зарим өвчтөнүүд гоё амттай десертийг махны амтнаас ялгаж чаддаггүй байна.
Судалгаанд хамрагдсан 417 өвчтөний 88% нь амт мэдрэхээ больсон гэж хэлжээ. Арай цөөн буюу 83% нь үнэр мэдрэхгүй болсон байна. Ингэхдээ амтлах, үнэрлэх мэдрэмж нь бусад шинж тэмдэг арилсны дараа ч тэр дороо сэргэдэггүй. Харин зарим өвчтөнд огт сэргэдэггүй байна.
Коронавирусээр өвчилсөн Беларусийн оршин суугч нарт ийм шинж тэмдгүүд үлдсэн тухай хэлж байжээ. Арьс гэмтэх нь ковидын халдвар авсаны анхны шинж тэмдэг байж болдог гэнэ. Энэ шинж тэмдэг нь COVID-19-өөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх тухай Оросын Эрүүл мэндийн яамны арга зүйн зөвлөмжид оржээ. Халдвар авсан хүмүүст арьсны тууралт гардаг байсан аж.
Харин өндөр настай өвчтөнүүдэд ханиах, халуурах, амьсгаадах шинж тэмдэггүйгээр өвөрмөц шинжтэй байдаг аж. Тухайлбал хий дэмийрч, нүдний салслаг бүрхүүл үрэвсэж, зүрхний хэм алдагдаж, артерийн даралт буурдаг байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ