Коронавирусийн хоёр дахь давалгаа илүү "аюултай” байх болно
Коронавирусийн хоёр дахь давалгаа зайлшгүй зүйл биш. ДЭМБ-ын Европын бүс нутгийн товчооны захирал Ханс Клюге мэдээлэл хиийхдээ ингэж хэлжээ.
"Хэрвээ COVID-19 дахин дэгдэх шалтгааныг арилгахгүй бол ноцтой аюул хүлээж байна. Олон орон хязгаарлалтыг цуцлаж байгаа ч болзошгүй голомтуудыг ажиглаж байх хэрэгтэй" гэж тэрээр хэлсэн байна.
"COVID-19-ийн вакцин, эмчлэх яг таарсан арга бидэнд байхгүй ч одоогийн байдал оны эхнийхээс илүү дээр байна" гэж тэрээр дурджээ.
Цар тахлын хоёр дахь давалгааны эрчим хэд хэдэн хүчин зүйлээс, түүний дотор шинэ тохиолдлыг илрүүлж, халдвар авсан хүмүүсийг тусгаарлах шуурхай ажиллагаанаас шалтгаалах болно гэж ДЭМБ өмнө нь мэдээлж байсан юм.
"Коронавирусийн хоёр дахь давалгаа ямар байх нь вакцин гарах эсэхээс шалтгаална. Их хэмжээний өөрчлөлт гарахгүй байгаа учир коронавирусийн вакцин гайгүй үр дүнтэй байх найдлага байна" гэж Оросын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах албаны тэргүүн Анна Попова үзэж байна. COVID-19-ийн шинэ дэгдэлт цар хэмжээ багатай байх болно гэж Оросын Эрүүл мэндийн яам таамаглаж байгаа аж.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ