Дуучин Сиа асрамжийн газраас хоёр хүүхэд өргөн авчээ
Өвөрмөц хэв маяг, чадварлаг хоолойгоороо үзэгчдийг байлдан дагуулдаг дуучин Сиа хоёр хүү өргөж авсан тухайгаа саяхны нэгэн ярилцлагадаа дурджээ. Тэрээр хүүхдүүдээ асрамжийн газраас өнгөрсөн жил өргөж авсан ба хөвгүүд нь одоо 19 настай юм. Мөн хөл хорионы үед хөвгүүд нь юу хийж байгаа талаар ч сонирхолтой яриа өрнүүлжээ.
“Хөвгүүдэд маань энэхүү хорио цээрийн дэглэм ихэд хүнд тусч байх шиг санагдсан. Нэгэнд нь бүр ч хэцүү байх шиг байсан. Гэсэн ч тэд гэртээ өөр өөрсдийнхөө дуртай зүйлсийг хийхээс гадна хичээлээ давтаж, хөгжилтэй зүйлсийг туршиж байгаа нь сайшаалтай” гэжээ.
Дуучин Сиа саяхан цацсан өөрийн шинэ сингл болох “Together” дууныхаа идэвхжүүлэлтийг ойрын хугацаанд хийж байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ