Коронавирусийн хачин шинж тэмдгийн тухай эмч нар ярьжээ
"Коронавирусийн халдвар авсан зарим хүмүүс бие нь муу байхад юу ч болоогүй юм шиг байдал ажиглагддаг" хэмээн Sciencemag сайтад бичжээ.
"Өвчтөний биеийн байдлын үзүүлэлтүүд болон түүний хэрхэн харагдаж байгаа байдал хоорондоо асар их ялгаатай байгаа. COVID-19-өөр өвчилсөн хүмүүсийн онцлог гайхширал төрүүлсэн" гэж Нью-Йоркийн эмч Рубен Стрейер ярьжээ.
Эрүүл хүмүүсийн цусан дахь хүчилтөрөгчийн агууламж 95%-иас багагүй байдаг аж. Харин коронавирусийн халдвар авсан хүмүүс 50% хүртэл үзүүлэлттэй байхад эрүүл мэт байдаг нь эмч нарын гайхшралыг төрүүлж буй юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ