Судалгаа: Коронавирусаар дахин халдварлах боломжгүй

"Коронавирусээр өвчилсөн өвчтөнүүд халдварыг дахин авч чадахгүй" гэж Өмнөд Солонгосын эрдэмтэд мэдэгджээ. Энэ талаар “Sky News” сувгаар мэдээлсэн байна.

"COVID-19" хүний биед дахин илэрч чадахгүй гэж хяналт, урьдчилан сэргийлэх төвийн судлаачдын нийтлүүлсэн илтгэлд дурджээ. Вирусийг дархлааны системээс нуун далдлах боломжгүй бөгөөд вируст хийсэн генетикийн судалгаа үүнийг баталсан аж.

Гэхдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирус тусаад эдгэрснийхээ дараа ажилдаа буцаж орж болох хүмүүст “дархлааны паспорт” гэгчийг  хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлж буй юм.

Дахин өвчилсөн гэж сэжиглэгдэж буй хүмүүст хийсэн шинжилгээний хариу “хуурамч эерэг” гарч байсныг Өмнөд Солонгосын шинжээчид илрүүлжээ. Тест вирусийн ул мөр болон эдгэрсний дараа өвчтөнүүдэд үлдсэн хоргүй үхсэн дээжийг ялгаж чадаагүй хэрэг хэмээн таамаглаж байна.

“Энэхүү вирус нь архаг халдвар юмуу дахилт үүсгэдэггүй гэсэн үг юм” гэж  судлаачид тайлбарлажээ. Гэхдээ цаашид COVID-19 хэд хэдэн мутацид орсныхоо дараа улирлын шинжтэй ханиад болохыг үгүйсгэхгүй талаар мөн дурджээ. 

Б.Атар

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ