14 хоног тусгаарлагдсан эмэгтэйгээс дахин коронавирус илэрчээ

Япон эмэгтэйг хоёр долоо хоног тусгаарлалтад байлгасны дараа эмч нар түүнээс коронавирус дахин илрүүлсэн байна. Тэрээр дөрөвдүгээр сарын 13-нд коронавирусийн шинжилгээ өгөхөд, хариу нь эерэг гарсан байна.

NHK  сувгийн мэдээлснээр тус эмэгтэй эмнэлэгт эмчлүүлсний эцэст өвчний шинж тэмдэг нь арилж, үүний дараа хоёр долоо хоног гэртээ тусгаарлалтад байсан аж. Гэтэл тусгаарлалт дууссаны дараа эмэгтэйн бие муудаж, өндөр халуурсан байна. Ийнхүү тэрээр давтан шинжилгээ өгөхөд, дахин халдвар авсан нь илэрчээ.

Хоккайдогийн ангаах ухааны их сургуулийн профессор Йоко Цукамото "Үүгээр хөл хорих хугацаа бүх хүний хувьд харилцан адилгүй бөгөөд өвчтөний биеийн байдлаас шалтгаалан хугацааг сунгах шаардлага үүсч болохыг харуулж байна" гэжээ.

Дэлхийд шинэ төрлийн коронавирусээр өвчилсөн хүний тоо 3 сая 502 мянга 126 болжээ. Жонс Хопкинсын их сургуулийн мэдээ баримт үүнийг харуулж байна.

Өнөө өглөө УБ-ын 07:00 цагийн байдлаар, халдвараар 247 мянга 107 хүн нас барж, 1 сая 124 мянга 127 хүн эдгэрчээ.

АНУ-д хамгийн олон халдвар (1 сая 156 мянга 924) бүртгэгдэж, хоёрт Испани (217 466), гуравт Итали (210 717) бичигдэж байна. 

Б.Атар 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ