Коронавирусийн эсрэг дархлаа яагаад тогтдоггүйг тайлбарлав
"Эм бэлдмэл хэт их хэрэглээгүй, өвчин нь дунд зэргийн явцтай байсан нөхцөлд коронавирусийн эсрэг дархлаа баттай тогтдог" байна. Сеченевийн нэрэмжит Москвагийн анагаах ухааны нэгдүгээр их сургуулийн эмгэг физиологийн профессор, анагаахын шинжлэх ухааны доктор Антон Ершов “Российская газета” сонины сурвалжлагчид ингэж мэдэгджээ.
"Өвчний явц маш хөнгөн юмуу маш хүнд байх тохиолодолд зохих дархлаа тогтохгүй байж болно" гэж мэргэжилтэн хэлсэн байна.
Эхний тохиолдолд халдвар авсан хэдий ч, эсрэг биет бүрэлдэх хангалттай тооны вирус бие махбодид бий болоогүй байдаг аж. Хоёр дахь нөхцөлд бие махбодийн бүхий л хүч ирээдүйн хамгаалалт бий болгоход биш, харин тухайн нөхцөлд амьдралыг дэмжихэд чиглэдэг байна.
“Бие махбодь хүчин мөхөсдөж, эсрэг биет бүрэлдэх уураг хүрэлцдэггүй байна” гэж Ершов тодруулан тайлбарлажээ.
Үүнээс гадна мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар, COVID-19-ийн дархлаа хоёр жил хэвээр байх аж.
"Орос улсад хязгаарлалтын зарим арга хэмжээ вакцин бий болох хүртэл хэвээр байх болно" гэж ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко өмнө нь мэдэгдсэн юм. Вирусийн популяцийн дархлаа тогтох хүртэл коронавирусийн хоёр дахь давалгаа дэгдэж болохыг үгүйсгэх аргагүй гэж сайд анхааруулжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ