Коронавирусийн тухай ТАВАН цуурхал
Энэ сард коронавирусийн тухай мэдээлэл Оросын хэвлэлд хамгийн олноор дурдагджээ. Ганцхан долоо хоногт хэвлэлээр 884 мянган удаа коронавирус гэсэн үг хэвлэлээр гарав. Өөрөөр хэлбэл, сонин хэвлэлээр гарч буй нийтлэлийн 43 хувь шинэ халдварт зориулагдаж байна.
Вирусийн тухай сэдвийн өсөлтийг дагаад элдэв хуурамч мэдээлэл их гарчээ. Хамгийн их хандалт дагуулсан хуурамч мэдээллээс сонирхуулбал,
№1. Коронавирусийг америкчүүд бүтээсэн. Өнөөдөр хамгийн алдартай байгаа энэ мэдээллийн дагуу коронавирусийн цар тахал нь Америкийн команд, штабын хээрийн сургууль ажээ. Гол зорилго нь АНУ-ын засгийг түлхэн унагах явдал бөгөөд ийм мэдээ тарахад Ерөнхийлөгчийн жиргээ нөлөөлжээ. Тухайлбал, Трамп хоёрдугаар сарын 26-нд твиттер хуудаснаа түүний эсрэг коронавирусийг санаатайгаар улс төрийн зэвсэг болгон бүтээсэн гэв.
№2. Коронавирусийг хятад эрдэмтэд бүтээсэн. Урт хугацаанд вирусийг Хятадын лабораториос алдагдсан гэх сэдэв яригдаж байгаа. Гэхдээ түүний зорилго юу байсан бэ гэдэгт санал зөрөлдөөнтэй байгаа юм. Нэг хувилбараар халдвар хүн амаа цөөлөх гэсэн хятадуудын оролдлого байсан гэнэ.
№3. Коронавирусний голомт нь 5G антеннууд. Гуравдугаар сарын сүүлчээр Их Британийн хэвлэлд гарсан мэдээлэлд 5G сүлжээний ажиллагаа нь хүний дархлалд нөлөөлөн вирусийн эсрэг дархлаагүй болгодог гэж..Хуурамч мэдээлэлд автсан иргэд сүлжээний 20 цамхгийг хүмүүс шатаасан хэрэг гарав. Англиа гаралтай бас нэг фейкийг сануулахад хөлбөмбөгийн лиг коронавирусийг “Ливерпуль” багийн эсрэг хэрэглэж байгаа аж.
№4. COVID-19 сансраас нисэж ирсэн. Энэ хувилбар вирусний тухай эхний нийтлэлүүдэд гарч байсан юм. Вирусийн халдвар нь туяа цохилттой адилхан гээд л сансрын хувилбар эхэлсэн байдаг. Бас солирын гадаргаас унасан гэж цуурч байлаа.
№5. Билл Гейтс вирус бүтээхийг санхүүжүүлсэн. Бас нэг онолоор цар тахлын ард Microsoft –ийг үндэслэгч Билл Гейтс байгаа гэнэ. Америкийн нийгмийн идэвхтнүүдийн яригаар бол, Гейтс шувууны вакцин бүтээлгэх гэж Британийн Прибрайтын хүрээлэнг 2015 онд санхүүжүүлж байжээ. Улмаар Гейтс дэлхийн хүн амын тоонд өөрийн хяналтыг тогтоохыг оролдож байгаа гэнэ. Энэ хуурамч мэдээллийн талаар 200 гаруй хэвлэлд бичжээ.
Тэрчлэн Топ-5-д багтаагүй онолд : феминист хөдөлгөөний идэвхтнүүд коронавирусийн тархалтад их нөлөөлсөн, Африкийн гадил жимс вирус тээгч гэх мэдээлэл багтаж байна. Батлагдаагүй мэдээлэлд вирусийг юугаар эмчлэх талаар ч их шуурсан байгаа. Тухайлбал, алкоголь, хонины шөл, халуун усанд орох зэргийг энд нэрлэжээ.
eagle.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ