Эмэгтэй өөрийгөө Европын хамгийн том хөхтэй “урлагийн бүтээл” болгожээ
Вена хотын шивээсчин бүсгүй Китти Инк өөрийгөө “урлагийн бүтээл” болгох гэхдээ 60 мянган евро (манайхаар - 180 сая гаруй төгрөг – ред.,) зарцуулсан байна. Unilad сайтад ингэж бичжээ.
46 настай Китти Инкийн хэлснээр, бүр залуугаас нь ер бусын, гаж гэмээр зүйлс түүний сонирхолыг татах болсон байна. Тэр олноос онцгойрч, бусадтай адилгүй байхыг хүсдэг байж. Тэгээд тэр арван жилийн өмнө л ингэхэд шаардагдах мөнгө хурааж, өөрийгөө өөрчилж эхлэжээ.
Тэр үеэс эмэгтэй гоо сайхны олон мэс ажилбар хийлгэсэн байна.
Тухайлбал, ботоксын тарилга хийлгэж, өөхөө шахуулж, үрчилээгээ татуулж, Баруун Европт хамгийн томд ордог силикон хөхтэй болжээ. Үүнээс гадна, Китти Инк өч төчнөөн шивээс хийлгэж, үүнд л гэхэд 100-гаас багагүй цаг зарцуулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ