Тагтаа тохижуулах интерьерийн шийдэл
1. Энгийн буюу минимал интерьер
Минимализм бол хамгийн энгийнээр сэтгэл ханамжтай амьдрах тухай гүн ухааны урсгал бөгөөд тус урсгалыг дагагчдыг минималист гэж нэрлэнэ. Харин интерьерт энгийн геометрийн дүрсэд тулгуурласан, олон төрлийн өнгөний хослолгүй, эмх цэгцтэй, цэмцгэр хэв маягийг минимал гэлэг. Тиймээс та хэт тасаг хэрэглээг үгүйсгэдэг, энгийн амьдрах, эмх цэгцэд дуртай хүн бол минимал хэв маягаар тагтаа тохижуулах хэрэгтэй. Хар цагаан өнгө болон тэгш хэм нь тус урсгалын гол элемент. Минимал интерьерийн бэлэн загвар олдоц ихтэй. Мөн энэ урсгал өөрөө тансаг хэрэглээнээс татгалзаж энгийнд тэмүүлдэг хямд төсвөөр байгуулж болно.
.
2. Минималын эсрэг Бохо шик
Минимал интерьерийн шийдэл нь цөөхөн эд агуурс ба эмх цэгцийг эрхэмлэдэг бол бохо шик буюу богем хэв маяг гоёмсог, экзотик, байдлыг бий болгодог. Нэг талаараа замбараагүй ч гэж болно. Уламжлалт хэв маягаар сэтгэх дургүй, амь хөгжимд дуртай хүмүүст энэ төрлийн интерьерээр тагтаа тохижуулах нь тохиромжтой. Олон төрлийн тод өнгө, гар урлалын эд зүйл , ногоон ургамал, хээ угалз бүхий хивс, хуучин тавилга зэрэг нь богем хэв маягийн гол элемент. Жинхэнэ бохо шик бүрдүүлэхэд хэрэгтэй тавилгууд хуучных бөгөөд гар хийцийнх байх хэрэгтэй. Тус урсгал олон төрлийн жижиг эд хэрэглэлийг нэгэн дор агуулдаг. Бидний сайн мэддэг зүүд манагч нь бохо шик интерьерийн салшгүй нэг эд зүйл билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ