Ойролцоогоор 11 сая хүн ядуурлын эгнээнд шилжих тооцоог Дэлхийн банкнаас гаргажээ

COVID-19 цар тахлын нөлөөгөөр Азийн хөгжиж буй улс орнуудын эдийн засаг 2020 онд дор хаяж 4 нэгж хувиар буурна гэж үзэж байна.

Тодруулбал, Азийн эдийн засаг хямралын төлөвт шилжиж, ойролцоогоор 11 сая хүн ядуурлын эгнээнд шилжих тооцоог Дэлхийн банкнаас гаргаад байна.

1.3 тэрбум хүнтэй Энэтхэг улс 3-р сарын 24-өөс эхлэн бүх нийтийн хөл хорио тогтоосноор олон улсын байгууллагууд тус улсын эдийн засгийн өсөлтийн шинэчилсэн төсөөлөл. төсөөллийг 5.0 гаруй хувиас 2.5-3.5 хувь 3 болгон бууруулсан нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг сааруулах нөлөө үзүүлэхээр байна.  Дэлхийн банк Азийн орнуудын өсөлтийн төсөөллийг бууруулснаар COVID-19 нөлөөгөөр Ази, Номхон далайн бүсийн ядуурлын түвшин нэмэгдэж болзошгүй гэдгийг бататгаад байна хэмээн шинжээчид үзжээ.

Өнгөрсөн 3-р сард хөгжиж буй орнуудын хөрөнгийн захаас $83 тэрбум буюу түүхэнд байгаагүй их хэмжээний хөрөнгийн гадагшлах урсгал ажиглагдсан бөгөөд үүнээс $52 тэрбум нь хувьцаа, $31 тэрбум нь бондын захаас гадагшилсан мөнгө байв.

eagle.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ