Удаан хугацаагаар амьсгалахгүй байж чаддаг хүн
Дэлхийд нэг ч хүн Стиг Северинсен шиг тийм удаан хугацаагаар амьсгалахгүй байж чаддаггүй. Тэр усанд 22 минут амьсгалахгүй байснаараа дээд амжилт тогтоожээ. Тэр усан дорхи хоккей мэт ховор төрлийн спорт сонирходог байна. Чухамхүү энэ төрлийн спортоор хичээллэх болсноор тэр ховор чадвартай болохоо олж мэджээ.
Северинсен 2010 онд дэлхийн дээд амжилт үзүүлж, Гиннессийн номонд орсон байна. Тэр усны хувцасгүйгээр ердийн сэлэлтээр мөстэй усанд 72 метр сэлжээ. Өөрийн бие болоод өвдөлтийг мартаж чаддаг нь миний хамгийн чухал чадвар хэмээн Стиг нотлодог байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ