Коронавирус дэлхийд байнга байх гэнэ
COVID-19 хаашаа ч алга болохгүй, дэлхийд байнга байх болно. Коронавирус ханиад томуугийн вирус шиг улирлын өвчин болно гэж Оросын улсын эрдэм шинжилгээний “Вектор” төвийн захирал Ринат Максютов үзэж байна. Түүний хэлснийг Интерфакс агентлаг иш татан дурджээ.
“Тиймээ, шинэ коронавирус хүн амын дундаас алга болохгүй, улирлын шинжтэй өвчин болж өөрчлөгдөх магадлал их байгаа, тийнхүү энэ коронавирус хүн амын дунд байнга байх болно гэдэгт би итгэлтэй байна” гэж тэр таамаглаж байна. “Түүнчилэн Орост вирусийн вакцины эх дээжийг туршиж байгаа. Бэлдмэлийг хулгана болон өмхий хүрэн дээр туршсан, харин зун хүмүүс дээр туршиж эхлэнэ” гэж тэр хэлжээ.
Коронавирус болон ханиад томуу бие биеэсээ эрс ялгаатайг өмнө нь эмч нар хэлж байсан юм. Тухайлбал, ханиад томуугийн дэгдэлтийг “нийгмийн дархлаа” зогсоодог. Хүн амын дийлэнх олонхи нь вирусээр өвчилөхөд, халдвар нь шинэ тээгчид нэгэнт дамжиж чадахгүй бөгөөд аажмаар устдаг байна. Харин коронавирус тийм биш байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ