Нью-Йоркт коронавирустэй тэмцэхээр цэрэг оруулна

     АНУ муж улсууддaa коронавирустэй тэмцэхэд нь туслахаар олон мянган цэрэг илгээнэ. Тус орны ерөнхийлөгч Дональд Трамп ингэж мэдэгдсэнийг хэвлэлд мэдээлсэн байна.

      “Үүнд  олон мянган цэргийн албан хаагч, цэргийн эмч, мэргэжлийн хүмүүс, сувилагч, эмч байх юм. Тэд урьд нь зохих ёсоор бэлтгэж байгаагүй дайн, тулаанд явах гэж байна” гэж тэр хэлжээ. 

    Халдвар тархалтын голомт болсон Нью-Йоркт дор хаяж нэг мянган цэргийн албан хаагч илгээнэ гэж Трамп тодруулан тайлбарласан байна. 

Ойрын хоёр долоо хоногт улс орны нөхцөл байдал маш хэцүү байх болно гэдгийг анхааруулж ,вирусээр “олон” хүн нас барах төлөвтэй байна гэж тэр хэлжээ.

Жонс Хопкинсын их сургуулиас гаргасан мэдээгээр, АНУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо 305 мянгаас давж, 8300 хүн нас барж, 14500 хүн эдгэрээд байна. Нью-Йорк муж улс болон хотод халдвар авагсдын тоо улс орны хэмжээний бүх тохиолдлын 20  орчим хувь болж байгаа ажээ.

Б.Атар


СЭТГЭГДЭЛ БИЧИХ