АНУ-д COVID-19-ийг ямар үнэтэй эмчилж байна вэ?

Эмчлүүлэх хугацааны үнэ өртөг иргэд даатгуулсан эсэхээс, түүнчилэн даатгалд орсон үйлчилгээний жагсаалтаас шалтгаалж байна.

АНУ-д коронавирусийн эмчилгээ хийлгэхэд  эрүүл мэндийн даатгалгүй бол хэдэн арван мянган доллар шаардагдаж мэдэхээр юм. 

Хэрвээ даатгалын компани энэ өвчний үед үзүүлэх тусламжийг   үйлчилгээний жагсаалтад оруулахгүй бол төлбөр төлөх аж. 

Хүмүүс эмнэлэгт эмчилүүлвэл 42 486-гаас 74 310 хүртэл доллар төлөхөөр байна.

Тухайлбал,  даатгалгүй өвчтөнүүд зургаан өдөр эмчлүүлвэл, 73 000 орчим доллар, даатгалтай хүмүүс  нийт дүнгийн тодорхой хэсэг буюу 38 220 доллар төлөх шаардлагатай гэж РИА Новости агентлаг бичжээ. 

Б.Атар


СЭТГЭГДЭЛ БИЧИХ