PARASITE: Судлахгүйгээр, сорихгүйгээр хэнийг ч битгий ажилд ав

Тархины түгжээг мулталж, хүний харах өнцгийг өөрчилдөг гэх нэр хүндтэй тодорхойлолтыг үзэгчдээс авч чадсан, өнгөрсөн оны онцох кино бол PARASITE. Солонгосын ядуусын хороололд амьдардаг жирийн нэг айлын гишүүд, баян чинээлэг амьдралтай залуу гэр бүлийн тансаг амьдралыг хэрхэн үгүй хийж байгааг тун энгийнээр харуулах тус киног та үзэж амжсан уу. Хэрэв үгүй бол та заавал үзээрэй. Таны сэтгэл зүйг тайван бус болгож, бодолд автуулах бөгөөд, та ямар ч эргэлзээгүйгээр дараах жагсаалттай санал нийлэх болно.

- Хүн бүрт жинхэнэ найз бий. Тэр чиний амьдралыг сайхан болгохын тулд өөрийн боломжоо чамаас огтхон ч харамлахгүй. Бас тэр чамд чин сэтгэлээсээ итгэдэг.

- Заримдаа жинхэнэ найз гэж итгэсэн хүн хамгийн хортой шимэгч хорхой байдаг. Тэд бусдын ачийг хэзээ ч санадаггүй.

- Боловсролгүй хүн бүх чадлаараа хичээсэн ч, мэддэг мэт жүжиглэсэн ч хэн ч биш хэвээр үлдэнэ.

- Хүн ирээдүйд ямар хүн болох нь гэр бүлийн хүмүүжлээс шууд хамаардаг гэдэг үг туйлын үнэн.

- Үргэлж их хэмжээний мөнгө бодох нь хүнийг сайн зүйлд хүргэдэггүй.

- Сайн танихгүй болон туршлалагүй хүнээ богино хугацаанд өөрийн дотны хэн нэгэн болгох нь аюултай.

- Судлахгүйгээр, сорихгүйгээр хэнийг ч битгий ажилд ав.

- Хөдөлмөрлөхгүйгээр, юу ч хийхгүйгээр сайхан амьдрах боломж зөвхөн хөрөнгөтнүүдэд байдаг.

- Гэнэн, хүнд амархан итгэдэг хүмүүс үргэлж эцсийн хохирогч болдог.

- Таны төсөөлж ч чадахааргүй хачирхалтай зүйлс яг дэргэд чинь өрнөж байдаг.

- Аюул хүний амьдралд чимээгүй, алгуурхан орж ирж чаддаг.

- Юу хийж чаддаггүй, юу ч мэддэггүй хэрнээ бусдын амьдралыг юу ч болоогүй юм шиг нураадаг шимэгч хорхой шиг хүмүүс энэ орчлонд олон.

- Хүний чин сэтгэлийн өс хонзонг зөвхөн үхэл арилгадаг.

- Бүх утгагүй зүйлийн дараа ч нар мандсаар л байдаг. Боломж үргэлж байдаг тул хэнд ч найдалгүй өөрийн гараар ирээдүйгээ бүтээж болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ