100 гаруй кг жинтэй бүжигчин бүсгүй үзэгчдийг гайхшруулж байна
38 настай Венди Сандерс нэг зуу гаруй килограмм жинтэй ч, бусад эмэгтэйг бодвол, илүүдэл жингээсээ салах гэж огт боддоггүй байна. Түүгээр ч барахгүй, тэр үүнийгээ өөрийн давуу байдал болгож, шоуны үеэр олон мянган шүтэн бишрэгчдийг гайхшруулдаг болжээ.
АНУ-д оршин суугч эмэгтэй циркийн жүжигчдийн бүрэлдэхүүнд багтан, улс орноороо аялан тоглож, өөрийн гайхалтай тоглолтыг үзүүлж байгаа юм гэж “Дейли мэйл” сонинд бичжээ.
Анх тайзан дээр гарч байхдаа бүсгүй илүүдэл жингээсээ болоод элдэв асуудалтай тулгардаг байсан байна. Янз бүрийн хамтлагийн удирдлага тарган жүжигчдийг өөрийн багт авахаас татгалзаж байсныг нь мэдээлж байна.
Тийнхүү Венди Сандерс зэрэг хүмүүсийн ачаар одоо байдал сайн тийшээ өөрчлөгдөж байгаа юм. Тэр өөрийгөө байгаагаар нь хүлээн авч, ямар нэг шинэ зүйл байнга туршиж үзэхийг хүмүүст зөвлөдөг байна. Ойр хавийн хүмүүсийн хэлэхийг сонсох хэрэггүй гэж тэр хэлдэг. Тэрээр ахиухан зугаалж, хөгжин цэнгэлдэж байхыг зөвлөдөг. Дашрамд хэлэхэд, Венди өөрийн хувцасыг өөрөө оёдог гэнэ. Уран бүтээлээсээ гадна, бүсгүй циркийн сургуульд багшилдаг юм байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ