Америк дахь монголчууд “Ази” царайнаасаа болж алуулж ч мэдэхээр байна
-Уншигчаас илгээсэн захидал-
Дэлхийг хамарсан цар тахлаас болж энд тэндгүй хөл нь тушигдсан Монголчууд эх орныхоо зүг саравчлан, хэрхэн яаж нутагтаа харих талаар арга чарга сүвэгчлэн сууна. Энд үлдсэн ар гэрийнхэн нь ч хайртай дотны хүмүүсээ хаагуур, ямар замаар гэрт нь авчрах аргаа олохгүй мунгинан сууна. Тэдний нэг нь би.
- Америкт сурч байгаа охины маань хичээл онлайнаар орох болжээ. Яаж авчирдаг юм билээ? гэж зүс мэдэх албаны хүнээс арга чарга хайж асуутал
- Чи юун лаг баян юм. Охин чинь Америкт сурч байгаа юм чинь гайгүй биз гэсэн хайхрамжгүй хариу сонсов.
Баян хүмүүсийн хүүхдүүд л гадаадад сурдаг гэж үү? Хэрвээ тийм байсан бол тэдгээр хүүхдүүд айлын хажуу өрөө хөлслөх гэж, сургалтын төлбөртөө нэмэр болох гэж, ээж аавыгаа зовоохгүй гэсэндээ цагаан, хар, бор, шар хүмүүсийн хөл гарыг угааж цэвэрлэн маникюр, педикюр хийж, хоол хүргэж, зөөгч хийн, аяга угаан, барилга дээр ажиллан, Uber-т таксинд явах зэргээр Америкчуудын голоод хийдэггүй ажлыг нугалан, хичээлээ хийх цагаасаа хумслах хэрэг юусан билээ.
Өнөөдөр АНУ-ын 46 мужийн их дээд сургууль, коллежиуд, сургууль, цэцэрлэг түр хаагдаж, ихэнх нь энэ хичээлийн жил дуустал цахимаар хичээллэх болоод байна.
Тиймээс ихэнх сургуулийн оюутны дотуур байр дагаад хаагджээ. Мөнөөх тав арван доллар олж амьдралаа залгуулдаг байсан газрууд нь ч ажиллахаа больсон. Тиймээс нөхцөл байдал ямар хүнд байгааг АНУ-ын Калифорни мужийн “Santa Barbara City” коллежид сурч буй нэгэн оюутны өргөдөл танд бүрэн ойлгуулах бизээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ