Италийн элит зэрэглэлийн баячууд эх орондоо хэрхэн туслаж байна вэ

 Жинхэнэ элит! Италийн баячууд эх орондоо хэрхэн яаж тусалж байна вэ  ?               

-       Аньеллийн гэр бүл (Ювентус, Фиат, Крислер, Феррарийн хувьцаа эзэмшигч) Турин, Пьемонт дахь өвчтөнүүдэд үзүүлэх тусламжын үйлчилгээнд зориулж Иргэний хамгаалалтын газарт 10 сая евро хандивлажээ.

-       Бенеттоны гэр бүл Милан, Ром, Тревизогийн эмнэлгүүдэд 3 сая еврог хандивлажээ.

-       Сильвио Берлускони (Италийн Ерөнхий сайдаар гурван удаа, одоо Европын парламентын гишүүн) шинэ эмнэлгийн барилгын ажилд зориулж Ломбардид 10 сая евро шилжүүлсэн.

-       Донателла Версаче Милан дахь Сан Раффаеле эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт 200,000 долларыг гарган хуваарилжээ.

-       Лука Гараволя (Кампари Групп, архи үйлдвэрлэдэг) Милан дахь Фатебенефрателли Сакко эмнэлгийн бүлэгт 1 сая евро хандивлажээ.

-       Миучча Прада болон Патрицио Бертелли нар Раффаэле, Витторе Буззи, Сакко гэсэн гурван эмнэлгийн эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасагт хандив өгчээ.

-       Никола, Паоло Булгари ("Булгари" үнэт эдлэлийн компани) Ром дахь Спалланзани институтэд хандив өгчээ.

-       Ремо Руффини (Moncler Luxury Sports хувцасны брэнд) 400 гаруй эрчимт эмчилгээний тасаг бүхий шинэ эмнэлэг барихад Ломбардид 10 сая еврогийн хөрөнгө оруулжээ.

-       Массимо Моратти (Италийн хамгийн том нефть боловсруулах үйлдвэр Сарас компанийн гүйцэтгэх захирал асан, гол хувьцаа эзэмшигч) Сардиния дахь Азиенда Оспедалиера Г. Бротзу эмнэлэгт 200,000 евро хандивлаж, Милан дахь Фатебенефрателли Сакко, Нигуарда эмнэлгүүдэд туслалцаа үзүүлжээ.

-       Доменико Дольче, Стефано Габбана нар хэмжээ нь тодорхойгүй ч, Милан дахь Уманитас их сургуульд COVID-19-ийн дархлааны тогтолцооны хариу урвалыг судлахад нь зориулж хандив өргөжээ.

-       Ренцо Россо. Фонд "Only the Brave" загварын салбарыг үндэслэгч, магнат Р. Россо Милан, Ром дахь байгууллагуудаас бага дэмжлэг авдаг Италийн жижиг хотуудын эмнэлгүүдэд туслах хандив цуглуулж байгаа ажээ.

-       Жузеппе Де' Лонги. Кофены машин үйлдвэрлэгч компани ажилчдаа туслаж дэмжинэ гэдгээ мэдэгдлээ.

-       Франческо Кальтаджироне 1 сая еврогийн тусламжыг Ромийн Спалланцани институтэд, мөн Агостино Гемеллигийн их сургуулийн эмнэлэгт хандивлажээ.

-       Пирелли ("Pirelli") болон Формула 1-ийн аварга шалгаруулах тэмцээнд зориулсан бусад дугуй үйлдвэрлэгчид 750 мянган еврог шинжилгээ судалгааны ажилд зориулан хандивлав!

-       Кьяра Ферраньи (блогчин, дизайнер) нь анагаах ухааны салбарыг дэмжих зорилгоор хөрөнгө босгох кампанит ажлыг эхлүүлэв. Тэрээр 5 орчим сая доллар цуглуулж чаджээ.

-     Жоржио Армани Италийн эмнэлгүүдэд 1.25 сая евро хандивлажээ. Тэрээр мөн Италийн 60 сонины (La Stampa, Corriere della Sera, La Repubblica, Il Giornale, Il Sole 24 Ore, Corriere dello Sport) хуудаснаас нүүр зайг худалдаж аваад Италийн эрүүл мэндийн салбарын ажилтнуудад захидал бичжээ. “Та нарын зав чөлөөгүй ажиллаж байгаа чинь миний сэтгэлийг үнэхээр их хөдөлгөж байна. Хэдий их бэрхшээлтэй байсан ч, ямар их хүчин чармайлт гарган ажиллаж байгааг чинь одоо дэлхий даяараа мэдэх болжээ. Миний дотоод мэдрэмж маань залуу байхаасаа л өөрийнхөө ирээдүйн замаа хайж эрэлхийлж байх үеийн эмч болох гэсэн хүсэл эрмэлзэлтэй холбоотой хэмээн би боддог. Жоржио Армани компани нь зөөгчөөс эхлээд сувилагч хүртэл, өрхийн эмчээс эхлээд энэ салбарын бүх мэргэжилтнүүдэд дэмжлэг үзүүлэхийг хүсч байна. Миний хувьд та бүхнийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийг хүсч байна."

Орчуулсан: Норзонгийн Энхбаяр.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ