55 настай модель Caroline Labouchere
Энэ бол 55 настай загвар өмсөгч Caroline Labouchere.
Дубайд амьдардаг 2 хүүхдийн ээж энэ бүсгүй. Одоогоос 5 жилийн өмнө буюу 50 нас гарсан хойноо гэнэт л модель болсон. Дэлгүүрт явж байхад нь зураг авалтад орох санал тавьсныг хүлээж авснаар өдгөө Каролин багын мөрөөдлөө биелүүлж дэлхийн томоохон загварын сэтгүүлүүдийн нүүрийг чимсэн алдартай модель болжээ.
Хамгийн гол нь ийм амжилтад хүрэхэд түүнд идэвхитэй дасгал хөдөлгөөн хийж, эрүүл амьдралын хэв маяг баримтладаг нь тусласан. Тэрээр гүйлтээр хичээллэдэг бөгөөд марафонуудад байнга оролцдог бна. Үүний үр дүнд 50 гарсан ч гоолиг бие залуу төрхөө хадгалж чаджээ. Буурал удамтай, 30 нас гараад л бууралтсан Каролин 40 наснаас хойш үсээ будалгүй хэвээр нь ургуулсан аж. Хамгийн сүүлд тэрээр 100 км-ийн марафонд уралдсан бөгөөд буйдан дээр суугаад идэнгээ тв үзэхийг би ч чадна. Гэхдээ үүний оронд 1 км гүйж байх нь надад илүү кайфтай байдаг гэжээв
СЭТГЭГДЭЛ БИЧИХ