Америк эмэгтэй төрсөн өдрөөрөө нэг сая доллар хожжээ


Америкийн Виржини муж улсын Стерлинг хотын оршин суугч эмэгтэй төрсөн өдрөөрөө нэг сая доллар хожсон байна. Энэхүү азтай тохиолдлын талаар UPI сайтад ингэж бичжээ.

Робин Лаулер гуравдугаар сарын 5-нд төрсөн өдрөө тэмдэглэж байхдаа гялс хонжворын сугалаа худалдаж авахаар шийдсэн байна. Сугалаа авсныхаа дараа дэлгүүрээс гармагцаа, хамгаалалтын бүрхүүлийг хусч үзэхэд их хэмжээний мөнгө хожсон байжээ.

Анхандаа Робин 600 доллар л авах биз гэж бодсон байна. Удалгүй өөрт нь нэг сая долларын (монгол мөнгөөр нэг тэрбум 770 мянган төгрөг) том хонжвор таарсныг мэдээд өөртөө ч итгээгүй гэнэ. “Миний хамаг бие хөшиж орхисон. Тэгээд хонжворыг хараад, энэ чинь юу болж байна аа”  хэмээн уулга алдсан талаараа тэр ярьжээ.

Хонжвор авах нөхцлийн дагуу, бүх мөнгийг тодорхой хугацааны туршид хэсэг хэсгээр нь хуваан авч болдог байна. Эсвэл бүх мөнгөө нэг дор авах гэвэл,  хонжворын тодорхой хэсгээс татгалзах ёстой.  Хонжворын ялагч Лаулер нэг удаагийн төлбөр хийх болзлыг сонгож авснаар, татвар төлсний дараа 601.7 мянган долларыг гар дээрээ авчээ.

2019 онд Америкийн Теннесси муж улсын ариутгалын албаны нэг ажилтан төрсөн өдрөөрөө нэг сая доллар хожжээ. Тэрээр ийм их мөнгөтэй болсон хэдий ч,  ажлаасаа гарахыг бодоогүй бөгөөд хортонтой цаашид ч тэмцэх болно хэмээн хэлсэн гэдэг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ