“Галзуу хурд 9”-ийн нээлт хойшлов

Залуучуудын үзэх дуртай “Галзуу хурд” цувралын ес дэх киноны нээлт коронавирусийн халдвараас болж нэг жилээр хойшилжээ.

Жастин Лины найруулсан уг кино энэ оны тавдугаар сарын 22-ноос кинотеатруудын дэлгэцээр гарч эхлэх байсан юм. Нээлтийг бүтэн жилээр хойшлуулж, 2021 оны дөрөвдүгээр сарын 2-нд нээлтээ хийхээр болжээ.

Ингэснээр COVID-19 цар тахлын улмаас нээлт нь хойшилсон Холливүүдийн дөрөв дэх дэлгэцийн том бүтээл болж байгаа юм. “Галзуу хурд”-аас өмнө “Молтогчин туулай Питер 2”, “Чимээгүй газар 2” болон Жэймс Бондын цувралын “Үхэх цаг биш” зэрэг кинонууд дэлгэцэнд гарах хугацаагаа бүгд хойшлуулсан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ