Д.Наранбаатар:Шинж тэмдэг илрээгүй үедээ ч бусдад халдаах боломжтой гэдгийг эрдэмтэд тогтоочихсон
“Оном” сангийн эрдэмтдийн багаас нэгтгэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл, зөвлөгөөг “Оном” сангийн үүсгэн байгуулагч Д.Наранбаатар хүргэлээ. Гаднаас коронавирус зөөвөрлөж авч ирсэн франц иргэний хувьд Монгол улсад ирэхдээ ямар нэгэн шинж тэмдэггүй, халуун нь хэвийн байсан. Тийм ч учраас ЭМЯ тухайн гадаадын иргэнийг тусгаарлаагүй гэсэн.
“Гэтэл шинж тэмдэг илрээгүй үедээ ч бусдад халдаах боломжтой гэдгийг эрдэмтэд маргаангүй тогтоочихсон” гэдгийг “Оном” сангийн үүсгэн байгуулагч Д.Наранбаатар мэдээлэлдээ дурьдав.
Коронавирусын халдвар авсан хирнээ ямар ч шинж тэмдэг,зовиур илрэлгүйгээр 28 хоног болсон тохиолдол байна . Шинж тэмдэг илрэх эсэх нь тухайн хүний дархлааны системтэй шууд хамааралтай гэлээ. Тэдний өгсөн зөвлөгөө мэдээллийг товчлон хүргэе:
Бид юу мэдэж байна вэ?
Нэгдүгээрт,хүнээс хүнд дамжихдаа их хурдтай дамждаг
Нэг хүн халдвар аваад 2-3 хүнд дамжуулж байна. Хүн болгон гурван хүнд дамжуулвал есөн хүн,есөн хүн нь дахиад гурван хүнд дамжуулахад 27 гэх мэт..Улс орон хяналтаа сайн тавихгүй бол алдах магадлал маш өндөр.
Хоёрдугаарт,дэлхийн аль ч улсын ямар ч хүнд үүний эсрэг дархлаа байхгүй
Дархлааны систем бол биднийг хамгаалах хилийн цэрэг. Энэ вирусын эсрэг бэлтгэгдсэн ямар ч эсрэг биет, цэрэг байхгүй гэсэн үг.Томуугийн хувьд 1.3 хүнд тараадаг.
Гуравдугаарт,нас баралтын хувь нь өндөр байна.
Нас баралтын хувь ойролцоогоор ДЭМБ-аас гаргаж байгаагаар 3.4 хувьтай байгаа. Хамгийн багаар нь нэг хувь гэж бодоход томуугаас 10 дахин их нас баралттай. Дундаж улирлын томгууийн нас баралтын төвшин 0.1 хувьтай байдаг. Томуугаас 10-30 дахин илүү нас баралттай.
Дөрөвдүгээрт, нийт өвчлөлтэй хүмүүсийн 15 хувь нь амьсгалын дутагдалд орж эмнэлэгт аппараар амьсгалах шаардлагатай болдог.
Таван хувь нь сэхээн амьдруулах тасагт очдог. 80 хувь нь бага зэрэг халуураад, эдгэрдэг. 20 хувь нь хүндрээд ирэхээр тэр хүмүүсийг даах эрүүл мэндийн байгууллагын багтаамж байна уу гэдэг асуудал гарч ирнэ.
Яагаад Хятад улс маш хурдан хугацаанд эмнэлэг барив гэхээр сэхээн амьдруулах тасгийн ор нь хүрэлцээгүй.
Яаж халдварладаг вэ?
- Нэгдүгээрт, халдвартай хүн найтаахад шүлсний бичил дусалд хуйлагдсан вирус бидний хамар,ам,нүд рүү орсон тохиолдолд шууд халдвар авах боломжтой.
- Хоёрдугаарт, бохир гадаргуугаас халдварлана.
Дээр нь хүний өтгөн,шээс,цусанд вирусын генетикийн материал байгааг эрдэмтэд тогтоосон байна.
Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
- Хуурай ханиалгана, амьсгал давчдана,халуурна. Хамраас нус гоожих нь харьцангуй бага.
Шинж тэмдэг илрээгүй байхдаа халдвар дамжих боломжтойг эрдэмтэд тогтоочихсон.
Тэр франц хүнийг халууныг хэмжээд оруулчихсан. Тэр хүнд тухайн үед шинж тэмдэг илрээгүй байсан. Анагаахын шинжлэх ухааны тэргүүлэх сэтгүүлүүд дээр шинж тэмдэг илрээгүй хүмүүст вирусыг нь тоолоод үзэхээр вирус нь өндөр байгаа. Өөрөөр, хэлбэл тэр хүн халдаах чадвартай гэсэн үг.
Зүгээр халууныг нь хэмжээнд оруулаад байж болохгүй.Шинж тэмдэг илрээгүй хирнээ халдвар тараах боломжтой.
Зарим хүн бүр илрэхгүй олон хоног явсан байна. Нэгэн бизнес хийдэг хүн Сингапурт ажиллаж байгаад, Францын Алпийн нуруунд очиж гулгаад, Англид очисныхоо дараа л халдвар авснаа мэдсэн. Тэр хооронд маш олон хүнд халдаачихсан байсан.
Хамгийн уртдаа шинж тэмдэг илрэхгүйгээр 28 хоносон байсан. Тухайн хүний дархлааны систем хэр сайн байхаас хамаараад шинж тэмдэг илрэхгүй тохиолдлууд гарч ирнэ.
Шинж тэмдэг илэрч байгаа үед халдварлах чадвар бүр өндөр болно гэсэн үг. Халуурна гэдэг нь гаднаас орж ирсэн вирустэй биеийнхээ дулааныг өсгөж байгаад тэмцэж байна гэсэн үг. Вирусын хамгийн өндөр арчдас амны хойд талын уушигны залгуур хэсэгт байна. Солонгос гэхэд машинтай хүрч ирээд, амнаас арчдас аваад,вирусыг нь тоолж байгаа. Энэ вирусыг тоолж байгаа нь элэгний В,С вирусыг тоолохтой яг адилхан.
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
- Нэгдүгээрт,халдвар авахгүй байх хамгийн сайн арга нь хүмүүсээс хамгийн багадаа 2 метрийн зайтай байх хэрэгтэй.
- Хоёрдугаарт,автобус,онгоц зэрэгт аль болох суухгүй байх
- Гуравдугаарт, 30 минут тутамд гараа савандаж угаах хэрэгтэй.
Коронавирус нь 20 нанометр буюу хүний үсний ширхэгийг 800 хуваасны нэгтэй тэнцүү хэмжээтэй.
Гадна талаараа бүрхүүлтэй. Энэ бүрхүүл нь тосны молекул.
Аяга угаахад тосны зүйлийг зүгээр усаар угаахад арилдаггүй. Харин халуун усаар, савангаар угаахаар амархан арилдаг. Вирусын гадна талын хамгаалагч бүрхүүлийг үүсгэж байгаа зүйл нь тосны молекул байдаг учраас халуун бүлээн усаар савандаж угаах нь хамгийн сайн арга.
Хүн нүүрэндээ цагийн дотор 20-30 удаа хүрдэг. Гарыг цэвэр байлгах нь энэ өвчнөөс сэргийлэх хамгийн сайн арга.
Гар ариутгагчийн хувьд 80 хувиас дээш этилийн спиртгүй л бол нэмэргүй. Архиар гараа арчсан ч нэмэргүй. Архи нь хамгийн өндөртөө 40 хувийн спирттэй.Дархлааны системээ сайн байлгах, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.
GERER.MN
СЭТГЭГДЭЛ БИЧИХ