“Диамонд Принцес” онгоцны ахмад хамгийн сүүлд хэзээ хөлгөөсөө гарч ирсэн бэ?
Арваннэгдүгээр сарын 5-нд аялалаа эхэлсэн "Диамонд Принцес" хэмээх аялалын асар том хөлөг онгоцны ахмад Женнаро Арма зорчигчид болон багийн гишүүдийг бүгдийг буулгасны дараа хамгийн сүүлд өөрөө хөлгөөсөө гарч ирсэн байна. Аялалын маршрутад оролцсон нийт 3,711 хүн байжээ.
Ахмад Арма хөлөг онгоц дээр ковид19-ийн халдвар авсан зорчигчдын тоо нэмэгдсэн нөхцөл байдалд энгийн бөгөөд тайван хариу үйлдэл үзүүлсэн хүн байлаа. Үүссэн хүнд байдлыг даван туулахын тулд зорчигчид, далайчдыг байнга урамшуулж байв.
Италийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд
... Арма нь Гэгээн Валентины баяраар зүрхний хэлбэртэй шоколадыг зорчигчдод гардуулж өгөхөөс гадна онгоцон дээрх зорчигчдын сэтгэлийг тайвшруулж чаджээ хэмээн бичсэн байна.
"Diamond Princess" компани "Ахмад Арма бол манай баатар юм. Бид түүнд болон түүний багийнханд энэ хүнд хэцүү цагийг туулж байгаад талархаж байна. Япон болон бусад орнуудад хамтран ажилласанд баярлалаа."хэмээн албан ёсны талархал хүргэв. Түүний эхнэр "Би байнга холбоо барьдаг байсан тул нөхөртөө маш их итгэж байгаагаа хэлсэн" хэмээжээ. Японы засгийн газар Ёкохама боомт дээр Хөлөг онгоц болон зорчигчдод хорио тогтоосон нь хөлөг онгоцон дээрх зорчигчдын дунд халдварт өртөгсдийн тоог нэмэгдүүлсэн хэмээн олон улсын хамтын нийгэмлэг шүүмжилж байгаа юм.
Р.Сайхан-Уул mongolcom.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ