Шүдний сойзоо ванны өрөөнд хадгалах аюултай гэнэ
Австралийн шинжээчид эрүүл ахуйн үүднээс ванны өрөөнд байлгах ёсгүй хувийн эд зүйлсийг нэрлэсэн байна. Эдгээрийн жагсаалт Bed Threads порталд нийтлэгджээ.
Үүний нэг нь шүдний сойз гэнэ. Порталд бичсэнээр, ванны өрөөнд сойз хадгалахын гол аюул нь суултуурт маш ойрхон байдагт оршиж байна. Суултуурын гадаргууд байдаг бактериуд ванны өрөөний чийглэг орчинд идэвхитэй үрждэг байна. Тийнхүү бактериуд шүдний сойзонд шигдсэнээр эрүүл мэндэд хор хүргэж болох талтай. “Шүдээ угаахын өмнө сойзоо 30 секунд цэвэрлэж, түүнийг хуурай сэрүүн газарт тавихаа мартаж болохгүй” гэж портал зөвлөж байна.
Мөн ийм шалтгаанаар дээр дурдсан жагсаалтад нүүр гарын алчуур, халаат, сахлын машины хэрэгслүүд оржээ. Эм бэлдмэл, үнэртэн, чимэг зүүлтийг бас өөр газарт хадгалах хэрэгтэй бөгөөд учир нь ванны өрөөний халуун агаар эм бэлдмэлийн найрлагад орсон бодисууд, тансаг үнэр болон үнэт эдлэлийг муутгаж болох талтай.
Шүдээ угаахдаа хүмүүсийн гаргадаг гол алдааг Австралийн шүдний эмч Элизабет Милфорд 2019 оны сүүлчээр сануулж байжээ. Тухайлбал, шүдээ оогоор угаасны дараа амаа усаар зайлдаг нь хамгийн түгээмэл алдааны нэг мөн гэж эмч хэлсэн байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ