Борис Жонсон дахин гэрлэж, эцэг болох нь
Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон өөрийн найз бүсгүй Кэрри Саймондстай гэрлэх гэж байгаа ажээ. “Телеграф” сонинд ингэж бичсэн байна.
Жонсон, Саймондс хоёр сүй тавьсан тухайгаа зарласныг тэдний төөөлөгч ярьсан байна. Британийн ерөнхий сайд удахгүй эцэг болох бөгөөд хүүхэд ойролцоогоор ирэх зуны эхээр төрөх ёстой гэнэ.
Өөрийн хаалттай Instagram-аккаунтад Саймондсын бичсэнээр, тэд бүр өнгөрсөн оны сүүлчээр сүй тавьжээ. “Би ер бусын баяртай байгаа” гэж тэр бичсэн байна.
Саймондсоос өмнө Борис Жонсон гурван удаа гэрлэж байжээ. Тэр хоёр дахь гэргий хуульч Марина Уилерээс хоёр охин, хоёр хүү – нийтдээ дөрвөн хүүхэдтэй аж. Үүүнээс гадна, ерөнхий сайд урлаг судлаач Хелен Макинтайраас бутач хүүхэдтэй гэнэ.
Өнгөрсөн жил Кэрри Саймондсыг АНУ-д орохыг хоригложээ. Энэ шийдвэр нь 2018 онд бүсгүй Африкийн зүүн нутгаар аялаж, энэ үеэрээ хүлээн зөвшөөрөгдөөгүй Сомалиленд улсаар орсонтой холбоотой байх хэмээн таамаглацгаадаг байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ