2020 онд ямар загварууд ТРЭНД болох вэ?

2020 онд загварт ямар хэв шинж, принт, дүр төрхүүд трэнд болохыг фэйшн мэргэжилтнүүд, загварын акулууд таамаглаж бичсээр байна. Энэ дундаас www.cosmopolitan.mn сайтаас гаргасан 2020 ны фэйшн трэндүүдийг танилцуулъя.

1. Өхөөрдөм бөмбөлөг

Полка дот буюу бөмбөлөгөн принтийг та зөвхөн хүүхдийн хувцасанд л тохиромжтой гэж бодож байгаа юм биш  биз. Тэгвэл үгүй. 1970-1980-аад онд загварт хүстэй байсан энэ принт энэ онд эргэн ирнэ. Balenciaga, Balmain гэх мэт брэндүүд энэ принтийг загвартаа ашиглаж эхлээд  байна.

2.Бөмбөгөр ханцуй

Том, хуниастай, пөмбөгөр ханцуйтай хувцас энэ онд загварт трэнд болох нь ээ. Мөн 1970-аад оны том зах ч эргэн загварт орж иржээ.

3. Савхи, савхи, савхи

Бүх төрлийн савхин хувцас өмсвөл  та энэ жилийн трэндээс хоцрохгүй гэсэн үг. Моданаас гараад нэлээдгүй удсан савхин хүрэм, бас савхин даашинз, юбка гээд савхин материалтай хувцаснууд трэнд болох ажээ.

4. Джинсэн юбка

Өвдөг хүрсэн, эсвэл бүр шагай хүрсэн урттай джинсэн юбка 2020 оны таны гангараа болж чадна.

5. Босс өмд

Энэ онд джинсэн болон оффис өмд аль аль нь өргөн загвартай байх нь. Өргөн шулуун загвартай биед эвтэйхэн төрлийн өмднүүд эргэн иржээ.

6.Хүрэм

2019 онд загварт ноёлж байсан хүрэм 2020 онд  ч байраа алдахгүй. Хэлхгэр,  сул,  бага зэрэг  томдуу мэт хүрмээрээ энэ онд ч гоёж болох нь ээ.

7. Урт ноосон даашинз

Ноосон материалтай урт ноосон даашинз 2020 оны трэндэд багтжээ.

8. Зөөлөн шар өнгө

 

2019 онд шар өнгө трэнд болсныг бид мэднэ. Тэгвэл энэ онд шар өнгө зүсээ бага зэрэг өөрчилж, трэндэд хэвээр үлджээ. Цөцгийн тосны зөөлөн шар өнгийг 2020 оны загвараас цөөнгүй харах нь бололтой.

9. Бермуда шорт

2019 оны загварт байкер шорт буюу резинэн богино өмд трэнд болсон. Тэгвэл  2020 онд Бермуда шорт буюу дундаж урттай, биед эвтэйхэн богино өмд трэнд болох юм байна.

10. Хуниастай хувцас

Хуниастай чамин юбка, даашинз,  цамц гээд  бүх төрлийн ийм хувцас 2020 оны трэндийн нэг.

11. Цув

Хавар , намрын  улиралд хэзээд бүсгүйчүүдийн гоёл байсаар ирсэн цув 2020 онд ч байр сууриа алдахгүй.   Burbery болон "JW Anderson"-ий загвар зохион бүтээгчид 2020 оны хаврын фэйшн шоунууд дээрээ энэ мэт хээнцэр цувны цуглуулгаа дэлгэсэн юм.

12. Хээнцэр топ

Богино ийм топыг өмд болон, юбкатайгаа хослуулан өмсвөл энэ зуны хээнцэр бүсгүй болж чадна.

13. Хоёр өнгөний хослол

Цамцны энгэр тал нь нэг, ар тал нь өөр өнгөтэй ч юм уу эсвэл хоёр өөр оруулгатай, өмд, цув гэх мэт хувцас энэ оны содон төрх байх болно. Гутал гэхэд хоёр өөр өнгийн байх жишээтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ