Найман шинжилгээний сөрөг дүнгийн дараа коронавирус илэрчээ
БНХАУ-ын Сяцуань мужийн оршин суугч нэгэн эмэгтэйд найман удаагийн шинжилгээгээр сөрөг дүн гарсны дараа шинэ төрлийн коронавирус илэрчээ.
Тан овогтой 56 настай тэр эмэгтэй Чунчин хотын нэгэн зочид буудалд аяга угаагчаар ажилладаг аж. Зочид буудлын ажилчдын нэгнээс коронавирусийн халдвар илэрсний дараа түүнийг шинжилгээ өгүүлэхээр эмнэлэг рүү явуулсан байна. Энэ сарын 2-нд эмэгтэйг хорио цээрт оруулжээ. Хоёрдугаар сарын 7-23-ны хооронд түүнээс найман удаа коронавирусийн шинжилгээ авсан ч бүгд сөрөг дүнтэй гарчээ. Даваа гарагт коронавирусээр халдварласан болохыг баталжээ. Лабораторын хэмжилтийн үр дүнг, эмнэлзүйн шинж тэмдгийн үндсэн дээр энэ оношийг тавьжээ.
ZINDAA.MN
СЭТГЭГДЭЛ БИЧИХ