Дэлхийн хамгийн ахмад настан нас баржээ
Гиннессийн номын газраас хоёрдугаар сарын эхээр дэлхийн хамгийн ахмад настнаар бүртгэж авсан Японы Титэцу Ватанабэ 112 насандаа таалал төгссөнийг Киодо агентлаг мэдээлжээ.
Өндөр настан хоёрдугаар сарын 23-нд нас барсныг мэдээлж байна. Манай гарагийн өмнөх хамгийн өндөр настан Масазо Нонака өнгөрсөн оны нэгдүгээр сарын 20-нд 113 насандаа нас барсан юм.
Түрүүнд нь 112 настай Титэцу Ватанабэ урт наслаж байгаа нууцаасаа хуваалцаж байжээ.
Би байнга шахуу инээмсэглэж явдаг, хэзээ ч уурлаж, хар буруу санаж байгаагүй гэж тэр хэлсэн байдаг. Ингэснээр урт наслаж байгаа гэдэгт Ватанабэ итгэлтэй байжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ