“Баригдашгүй өшөө авагчид” киноны залуу баатрууд өнөөдөр ямаршуухан болж, хаана явна?
“Баригдашгүй өшөө авагчид” кино 1968 онд, өөрөөр хэлвэл 52 жилийн тэртээ хуучин Зөвлөлт Холбоот Улсад дэлгэцнээ гарсан билээ. Тэгэхэд энэ киног том, жижиггүй үзэж байсан бөгөөд өнөөдөр ч телевизээр хааяа гаргадаг юм.
Киноны гол баатар болох залуусын хувь тавилан хэрхэн эргэж, киног дэлгэцнээ гарснаас хойш хагас зуун жилийн дараа тэд ямаршуухан харагдаж байгаа бол.
Виктор Косых (Данька)
Виктор Косых кинонд тоглохдоо 18 настай байсан бөгөөд энэ кино амжилттай болсны дараа цаашид кинонд тоглосоор байжээ. Тэр бараг 60 кинонд тоглосон ч, олон үзэгчийн хувьд “Баригдашгүй өшөө авагчид”-ын Данькагийн дүрээр мөнхөрсөн юм.
ЗХУ-ыг тарж бутарсны дараа киноны урлаг хэрэг дээрээ бараг зогсонги байдалд орж, жүжигчинд хүнд хэцүү үе иржээ. Харин 2000 оноос хойш л кинонд тоглох боломж олдож, гэхдээ тэр нь гол биш дүрүүд байсан бөгөөд жүжигчин голдуу театрт тоглодог байжээ.
Виктор Косых 2011 онд өвчнөөр нас барсан байна.
Василий Васильев (цыган Яшка)
СЭТГЭГДЭЛ БИЧИХ