6 настай охин утасны цэнэглэгч хазаад, сэхээнд оржээ


Энэ явдал Матиу-Гросу муж улсын Лукас-ду-Риу-Верди хотод өнгөрсөн мягмар гарагт болсон байна. Хүүхэд сэрээд, эцэг, эх нь байхгүй хооронд  хажууд байсан цахилгаанд залгаатай гар утсаар тоглож байсан бололтой.  Тийнхүү  цахилгаанд маш хүчтэй цохиулсан учир, тэр ухаан алдаж, гэрт автомат унтраалга салжээ. 

Эцэг, эх нь  ухаан алдаж, нүүр, гар нь түлэгдсэн охиноо ойрхны эмнэлэгт хүргэж, энд түүнд анхны тусламж үзүүлсэн  байна. Цахилгаанд цохиулсны дараа амьсгалын замд шүлс хуримтлагдсанаас болоод бүтэж мэдэхээс эмч нар эмээж байжээ. Тийнхүү тусгай аппаратаар тэр хуримтлагдсан шүлсийг соруулж авсан байна. 

Амь насанд нь аюулгүй болсны дараа эрчимт эмчилгээ хийхээр охиныг өөр эмнэлэгт шилжүүлжээ. Одоо охины бие сайжирч байгаа гэнэ.

Хүүхэд “зүрхний цохилт, амьсгалын тоо нь маш их цөөрсөн хүнд байдалтай манайд ирсэн юм” гэж охинд анхны тусламж үзүүлсэн эмч Хелено Штробель Роза хэлсэн байна. Тэрээр ийм явдал болохоос сэрэмжлэхийн тулд сонор сэрэмжтэй байхыг эцэг, эхчүүдэд  сануулжээ. 

Таиландын Самутпракан мужид  40 настай эр цэнэглэгчид залгасан гар утсаараа орондоо хөлбөмбөгийн тэмцээн  үзэж байгаад, цахилгаанд цохиулж нас барсан тухай үүнээс өмнө нь мэдээлж байсан юм. 

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ