Ван И: Хэт сүржигнэх хэрэггүй. Өвчний төгсгөл ирэхэд дэлхийн улс орнууд БНХАУ-тай харилцах шаардлагатай л болно
Коронавирус /Covid-19/-ийн улмаас дэлхийн олон улс орон БНХАУ улсаас зайгаа бариад байгаа билээ. Тэгвэл БНХАУ-ын Гадаад хэргийн сайд шинэ коронавирус нь тус улсад тулгамдсан асуудал болж байгааг хүлээн зөвшөөрсөн боловч бусад улс орнуудын "хэт болгоомжлол” хэтэрч байгааг сануулжээ.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Төрийн зөвлөх Ван И ХБНГУ-ын нийслэлд явж байх үеэрээ Ройтерс агентлагт ярилцлага өгөхдөө, АНУ-г тус вирусийн эсрэг тэмцэхдээ БНХАУ-ын худалдаа, аялал жуулчлалд саад учруулж болзошгүй арга хэмжээ авахгүй байхыг уриалжээ.
ТУС ВИРУСИЙН ТАРХАЛТЫГ БҮХЭЛД НЬ ХЯНАЛТАНДАА БАЙЛГАЖ БАЙНА.
ЭНЭХҮҮ ВИРУС БНХАУ-ААС ГАДНА ДЭЛХИЙ ДАХИНД
ТОМООХОН СОРИЛТЫГ АВЧИРЛАА
Шинэ төрлийн коронавирус /Covid-19/ нь АНУ болон БНХАУ-ын хооронд буюу дэлхийн хоёр том эдийн засаг хоорондын хурцадмал байдлыг дахин ил болгов.
АНУ нь БНХАУ-аас ирсэн жуулчдын аялалд хориг тавьснаар коронавирусийн эсрэг хэт хатуу арга хэмжээ авсан гэж БНХАУ-ын зүгээс шүүмжилж байна. Мөн АНУ нь коронавирусийн дэгдэлтийн голомт болсон Ухань хотоос иргэдээ нүүлгэн шилжүүлж байгаагаа анх удаа зарлажээ.
Энэ талаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Төрийн зөвлөх Ван И хэлэхдээ "Зарим улс орнууд хорио цээрийн арга хэмжээг авлаа. Энэ нь мэдээж ойлгомжтой зүйл боловч зарим улс орны хувьд хэт хэтрүүлсэн үйлдлийг хийснээрээ дэлхий дахинд шаардлагагүй болгоомжлолыг төрүүлж байна" гэжээ.
Мөн "Нөхцөл байдал өөрчлөгдөж, вирусийн халдвар аажмаар хяналтанд орж буурж байгаа тул улс орнууд үүнийг эргэцүүлж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Тэд аажмаар хязгаарлалтуудаа зогсоох болно. Учир нь энэ өвчний төгсгөл ирэхэд дэлхийн улс орнууд БНХАУ-тай харилцах шаардлагатай болно " гэсэн юм.
ВИРУСИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ЗӨВ БӨГӨӨД ХАТУУ АРГА ХЭМЖЭЭГ БИД АВСАН. УЧИР НЬ УГ ВИРУС ОЛОН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ДЭМБ-ИЙН ГАРГАСАН ЗӨВЛӨМЖӨӨС ДАВСАН
Хубэй мужийн Ухань хотын Коммунист намын дээд албан тушаалтнуудыг энэ долоо хоногт ажлаас нь халжээ. Мөн уг өвчний талаар олон улсын хамтын нийгэмлэгийн мэдээллийг нээлттэй, ил тод байдлаар авч ирсэн. Ямар нэг нуун дарагдуулсан зүйл байхгүй гэдгийг онцлон хэлэв.
“Бид зөвхөн БНХАУ-ын иргэдийн амь нас, аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалахаас гадна дэлхийн нийтийн эрүүл мэндэд хувь нэмрээ оруулж байгаа бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй" гэж тэр хэллээ.
ЭНЭ ҮЕЭР БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И АНУ-ЫГ
ЁС СУРТАХУУНГҮЙ ХЭМЭЭН ШҮҮМЖЛЭВ
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И АНУ яагаад хүчээ ашиглаж БНХАУ-ын “Huawei” гэх хувийн компанид халдах гэж байгааг ойлгохгүй байгаагаа хурлын үеэр хэлжээ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын прокурорууд “Huawei” компанийг худалдааны нууцыг хулгайлсан, БНХАУ-ын пуужингийн эсрэг хийсэн хамгийн сүүлийн яллах дүгнэлтээр Иранд эсэргүүцэгчдийг бүртгэхэд тусалсан хэмээн буруутгаж, АНУ болон БНХАУ-ын хоорондох тэмцлийг хурцатгажээ. Вашингтон хотын захиргаа өнгөрсөн жил үндэсний аюулгүй байдалтай холбоотойгоор тус компанийг худалдааны хар жагсаалтад оруулсан юм.
Ван И хэлэхдээ "Энэ хүчирхэг гүрэн яагаад улсынхаа хүчийг ашиглаж, хувийн компани болох “Huawei” руу дайрч байгааг бид мэдэхгүй. Яагаад БНХАУ-ын компани өөрийн хүчин чармайлтын үр дүнд амжилтанд хүрч чаддаггүй юм бэ? АНУ-аас гадна бусад улс орны компаниуд эдийн засаг, технологид өөрсдийн авъяас чадвараа харуулах бүрэн боломжтой” гэж хэлжээ.
ТЭД БУСАД УЛС ОРНУУД ТОМОРЧ, ХҮЧТЭЙ БОЛНО ГЭДГИЙГ
ХАРАХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙНА
Тэрбээр АНУ-ын “Huawei” компанид халдсан явдлыг "ёс суртахуунгүй" гэж үйлдэл хэмээн шүүмжилж буй бөгөөд тус компани АНУ-ын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэх баттай нотолгоо байхгүй байна гэжээ.
Энэ долоо хоногийн эхээр Wall Street Journal мэдээлснээр АНУ-ын албаны хүмүүс Huawei компани нь хууль сахиулах байгууллагад зориулан бүтээсэн нууц гарцаар дэлхийн өнцөг булан бүрт гар утасны сүлжээнд нэвтрэх боломжтой гэж үзэж байгаа гэж мэдэгджээ. Харин Huawei комапани энэ буруутгалыг үгүйсгэж байна.
Эх сурвалж: CNN isee.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ