Анна Курникова,Энрике Иглесиас нар гурав дахь хүүхдээ өлгийдлөө
Цагтаа дэлхийн тэргүүн теннисчин явсан 38 настай,орос бүсгүй Анна Курникова,44 настай, дуучин испани залуу Энрике Иглесиас нар саяхан гурав дахь хүүхдээ өлгийдөн авчээ.Энэ тухай дуучны ах Хулио Чилийн ADN радиод өгсөн ярилцлаганд дурдсан ба "Дүү маань гурван хүүхэдтэй боллоо.Тэр маш аз жаргалтай байгаа"гэсэн аж.
Хамтдаа амьдарсаар 18 жил болж буй Анна,Энрике хоёр 2017 оны 12-р сарын 16-нд ихэр хүү,охины аав,ээж болцгоосон билээ.
Өдгөө гурван хүүхэдтэйгээ Майамид аж төрж байгаа алдарт хос 2001 онд"Escape"дууны клипний зураг авалтын үеэр танилцсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ