Канадын эрдэмтэд тираннозаврын шинэ төрлийг нээв
Канадын эрдэмтэд бараг 80 сая жилийн өмнө манай гараг дээр амьдарч байсан тираннозаврын шинэ төрлийг нээж,"Үхэл тараагч"гэж нэрлэжээ."Тавин жилийн хугацаанд Канадад анх олдсон тираннозаврын шинэ төрлийг зарлаж байгаадаа бид баяртай байна"гэж үлэг гүрвэлийн палеоэкологийн захирал Франсуа Террьен мэдэгдлээ.Хамгийн сүүлд тус улсаас олдсон үлэг гүрвэл нь махан тэжээлт дасплетозавр аж.Захирлын хэлснээр энэ нээлтийн ач холбогдол нь тираннозаврын хувьслын талаарх хүмүүсийн ойлголтыг өөрчилсөн явдал гэнэ."Үхэл тараагч"болон бусад тираннозаврын хоорондох гол ялгаа нь гавлын ясны онцлог бөгөөд анхаарал хамгийн их татахуйц зүйл нь дээд эрүүний босоо шугам юм.Гавлын ясыг палеонтологи сонирхогч,фермер Жон Де Грут ууланд зугаалж байхдаа олжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ