Эрүүл мэндэд хамгийн аюултай согтууруулах ундааг нэрлэв
Согтууруулах ундаа нь ашигтай гэхээсээ илүү их хор дагуулдаг гэж эмч нар олон жилийн турш нотлож байгаа билээ. Гэвч эдгээрийн дотор бага болон илүү аюултай нь ч бий.
Тухайлбал, мэргэжилтнүүдийн хэлснээр, шар айраг хатуулаг багатай хэдий ч, хүний биед хамгийн их хор хүргэдэг байна. Ингэхдээ алкоголь нь шар айрагны найрлагад хамгийн бага нь юм.
“Алкоголь бол шар айрагны хамгийн хор багатай бүрдэл хэсэг мөнөөс мөн. Гэхдээ хөөс, өнгө, амт зэрэг шинж чанарыг шар айрагт өгдөг бусад гол биш бүрдэл хэсэг нь тухайлбал кобальт металл агуулдаг бөгөөд хүний эрүүл мэндэд огт ашиггүй нэгдлүүд юм” гэж оросын сэтгэл судлаач, наркологийгн эмч Даниил Покровский хэлж байна.
Шар айрагт агуулагддаг металлууд нь зүрхийг өөхлүүлж, зүрхний булчингийн ээнэгшил үүсгэдэгийг тэр тэмдэглэжээ. Кобальтад суурилсан будагтай ажилладаг байсан Дундад зууны зураачдыг шинжээч жишээ болгон дурдсан байна. Тэд өтөл нас хүртэл тэр бүр наслаж чаддаггүй байсныг РИА Новости агентлаг дурджээ.
Эрдэмтэд хуурай улаан дарсыг хамгийн аюул багатай согтууруулах ундаа гэж нэрлэж байсан юм. Энэ дарс хүний бие махбодид ашигтай аминдэм, бичил элемент болон антиоксидантууд ихтэй аж.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ