Тарган хүмүүс дэлхийн эдийн засагт аюул учруулдаг байна

Тарган хүмүүс олширч байгаа нь дэлхийн эдийн засаг, хүн төрөлхтөний эрүүл мэнд болон амьжиргааны ерөнхий түвшинд сөргөөр нөлөөлдөг  байна гэж хэвлэлд бичжээ.

“Таргалалт: дэлхийн айсуй асуудлын анагаах ухаан-эдийн засгийн үр дагавар” гэсэн Дэлхийн банкны судалгааны материалд ингэж дурджээ. 

Тус банкны дүгнэснээр, манай гарагийн насанд хүрсэн хүн амын 44 хувь нь  илүүдэл жинтэй юмуу таргалалтад шаналж байна. Энэ үзүүүлэлт 1975 оноос хойш гурав дахин нэмэгджээ. 

Илүүдэл жинтэй хүмүүсийн олонхи (70 гаруй хувь) нь  орлогын дундаж түвшинтэй орнуудад, харин 6 хувь нь ядуу орнуудад  аж төрж байна. Таргалалтаас үүдсэн элдэв өвчнөөр жил бүр 4 сая хүн нас бардаг аж. 

Таргалалт нь  хөдөлмөрийн бүтээмж буурч,  наслалт богиносох, эрүүл мэндийн систем болон нийгмийн төлбөрийн зардал өсөх байдлаар эдийн засагт нөлөөлдөг байна. Судлаачдын таамаглаж байгаагаар,  ойрын 15 жилд хөгжиж буй орнуудад тарган хүмүүсийн тоо өсөхтэй холбоотой зардал 7 их наяд ам. доллараас давах ажээ.  

Мэргэжилтнүүд хүн амын хоол тэжээлийг зохицуулж байхыг засгийн газруудад уриалж байна. Жишээлвэл, тэд сахарын өндөр агууламжтай бүтээгдэхүүн, ундааны татварыг нэмж,  сургуульд эрүүл хооллолтын ашиг тусын тухай лекц уншиж байхыг зөвлөж байна.  Түүнчилэн таргалалттай холбоотой элдэв өвчнийг  эрт илрүүлж, эмчлэх  хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг санал болгож байна. 

Б.Атар


СЭТГЭГДЭЛ БИЧИХ